Хэвлэх DOC Татаж авах
БАРАА, МАТЕРИАЛЫН ХЭВИЙН ХОРОГДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРАА, МАТЕРИАЛЫН ХЭВИЙН ХОРОГДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


2006 оны 12 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 316



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Спирт хадгалах, юүлж шилжүүлэх, тээвэрлэх болон архи, ликёр, дарс үйлдвэрлэх технологийн дамжлагад гарах спиртийн хэвийн хорогдлын норм”-ыг 1 дүгээр хавсралт, “Дулааны улиралд газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлын норм тооцох уур амьсгалын бүс, түүнд харьяалагдах сумд”-ыг 2 дугаар хавсралт, “Хүйтний улиралд газрын тосны бүтээгдэхүүний хэвийн хорогдлын норм тооцох уур амьсгалын бүс, түүнд харьяалагдах сумд”-ыг 3 дугаар хавсралт, “Газрын тосны бүтээгдэхүүний ангилал”-ыг 4 дүгээр хавсралт, “1, 2 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авахад гарах хэвийн хорогдлын норм”-ыг 5 дугаар хавсралт, “1, 2 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалахад гарах хэвийн хорогдлын норм”-ыг 6 дугаар хавсралт, “3, 4, 5, 6 дугаар бүлгийн газрын тосны бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах үеийн хэвийн хорогдлын норм”-ыг 7 дугаар хавсралт, “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд ачуулах болон түгээхэд гарах хэвийн хорогдлын норм”-ыг 8 дугаар хавсралт, “Газрын тосны бүтээгдэхүүнийг жижиг сав /бочка/-д хадгалахад гарах хэвийн хорогдлын норм”-ыг 9 дүгээр хавсралт, “Газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийн хэвийн хорогдлын норм”-ыг 10 дугаар хавсралт ,"Спирт үйлдлвэрлэх технологийн дамжлагын хорогдлын норматив, бүтээгдэхүүний гарцын бүлэглэсэн норм"-ыг 11 дүгээр хавсралт, “Шингэрүүлсэн шатдаг хийг вагонцистернээс буулгахад гарах хэвийн хорогдлын норм”-ыг 12 дугаар хавсралт, “Шингэрүүлсэн шатдаг хийг автоцистернд ачих, буулгахад гарах хэвийн хорогдлын норм”-ыг 13 дугаар хавсралт, “Шингэрүүлсэн шатдаг хийгээр ахуйн хэрэглээний баллон цэнэглэхэд гарах хэвийн хорогдлын норм”-ыг 14 дүгээр хавсралт, “Шингэрүүлсэн шатдаг хийг хадгалахад гарах хэвийн хорогдлын    норм”-ыг 15 дугаар хавсралт, “Шингэрүүлсэн шатдаг хийн техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх үед гарах хэвийн хорогдлын норм”-ыг 16 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


(ЗГ-ын 2008-11-12-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 11 дүгээр хавсралт, ЗГ-ын 2017 оны 3-р тогтоолоор 12-16 дугаар хавсралтыг тус тус нэмсэн)


2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.



Монгол Улсын Ерөнхий сайд   Сангийн сайд
М.ЭНХБОЛД   Н.БАЯРТСАЙХАН