A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ


2007 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 222



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө”-г зарчмын хувьд дэмжсүгэй.


2. “Барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан мөрдүүлж хэрэгжилтийн явцад нь хяналт тавьж ажиллан дүнг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралтад үүрэг болгосугай.


3. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, жил бүрийн улсын төсөвт тусгах замаар санхүүжүүлж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Гадаад хэргийн сайд Н.Энхболд, Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Барилга, хот байгуулалтын сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ