Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын З1-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

/Энэ хэсэгт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/Хэвлэх

2 дугаар зүйл. Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.

/Дээрх 2 дугаар зүйлийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийн дугаарт 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН