A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Импортын болон экспортын барааны бүх агуулахыг энэ оны 2 дугаар улиралд багтаан гаалийн хяналтад бүрэн хамруулахыг Улсын гаалийн ерөнхий газар, Худалдаа, үйлдвэрийн яам, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газарт даалгасугай.

2.Улсын гаалийн ерөнхий газрын харьяанд Мэдээллийн төв байгуулж мэргэжлийн удирдлага, боловсон хүчин, зохих тоног төхөөрөмжөөр хангах, гаалийн мэдээлэл боловсруулах ажилд "АСИКУДА" систем нэвтрүүлэх үндсэн дээр гаалийн статистик, мэдээллийн ажлыг зохих түвшинд хүргэж сайжруулах арга хэмжээ авахыг Улсын гаалийн ерөнхий газар, Сангийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Улсын статистикийн газарт; гадаад худалдааны шаардлагатай мэдээллээр Улсын статистикийн газар, Худалдаа, үйлдвэрийн яам, бусад хэрэглэгчдийг үйлчилж байхыг Улсын гаалийн ерөнхий газарт үүрэг болгосугай.

3.Гаалийн хяналт шалгалтыг сайжруулах, татвар, хураамжийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай удирдлагаар хангах зорилгоор Ховд аймгийн төвд гаалийн газар байгуулж ажиллуулахыг Улсын гаалийн ерөнхий газарт зөвшөөрсүгэй.

4.Улсын хилийн нээлттэй боомтуудыг гаалийн хяналтад бүрэн хамруулах, гаалийн байгууллагад ажиллагчдын нийгмийн баталгааг хангах талаар дэс дараатай арга хэмжээ авахын хамт "Улсын гаалийн ерөнхий газрын цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1990 оны 111 дүгээр тогтоолын дагуу гаалийн орлогоос тус газрын мэдэлд үлдээж байгаа хөрөнгөд багтаан ерөнхий газрын болон харьяа байгууллагынхаа цалингийн санг Сангийн яамтай зөвшөөрөлцөн баталж мөрдөхийг Улсын гаалийн ерөнхий газарт даалгасугай.

/5 дахь хэсгийг Засгийн газрын 1992 оны 90 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Худалдаа, үйлдвэрийн сайд С.БАЯРБААТАР