A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАРИФЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ ТУХАЙ


1999 оны 10 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 165



Энэ оны ургацын байдал, ирэх оны гурилын хангамж, хүрэлцээг харгалзан Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4-т заасныг үндэслэн Гаалийн тарифын зөвлөлийн саналын дагуу Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Хилийн Цагааннуур, Даян, Ярант, Бургастай, Боршоо, Арц суурь боомтоор импортлох гурилын гаалийн албан татварыг 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тэг (“0”) байхаар өөрчилсүгэй.


2.Ирэх оны тариалалтад зориулан импортлох үрийн улаан буудайн гаалийн албан татварыг 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2000 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 50.0 хувиар хөнгөлсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ


Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН