A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 284

Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Улсын Их Хурлын 2000 оны 28 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Хилийн Цагааннуур, Даян, Асгатын гол, Бургастай, Арц суурь, Тэс, Боршоо, Байтаг, Ярант, Ханх боомтоор 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд орж ирэх буудайн гурилын импортын гаалийн татварын хувь хэмжээг "О" байхаар өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН