A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГААЛИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 269

Гаалийн тарифын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3,4 дэх заалт, "Засгийн газарт эрх олгох тухай" 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртлэх хугацаанд хаврын тариалалтад зориулж импортлох үрийн буудай болон хүнсний буудайн гаалийн татварын хувь, хэмжээг тус тус "0" байхаар өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ