A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 12



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. ”Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд “-Газрын алба” гэж нэмсүгэй.


2. “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2000 оны 185 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн “в/Хот байгуулалт, газрын харилцааны газар”, 7 дугаар зүйлийн “в/Хөрөнгө оруулалтын газар” гэснийг хасч, 6 дугаар зүйлд “в/Нийслэлийн газрын алба”,”в1/Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар” гэж тус тус нэмсүгэй. /Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


3. Аймгийн газрын албыг 5-6 орон тоотой байхаар тогтоосугай.


4. Газрын хэрэг эрхлэх газар, Геодези, зураг зүйн газар /хуучнаар/-ын 2003 оны батлагдсан төсөв, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /хуучнаар/-ын үйл ажиллагаанаас олох орлогоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


5. Аймгийн байгаль орчны алба болон Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газраас Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт шилжих албан хаагчдад холбогдох төсвийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт шилжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд У.Барсболд, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН


/Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/