A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 76

Улаанбаатар хот

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ ,МЭРГЭЖИЛТЭН АВАХ,АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч Кувейт Улсын "Комбайнд" группын 24, "Насны зам" ХХК-ийн 183, Азийн хөгжлийн банз, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын "Ханшин Инжиниринг Констракшн" ХХк-ийн 278, БНХАУ-ын "Чайна Гео-Инжиниринг Корпорац"-ийн 342, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сан, "Абу Даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцыг барьж байгаа БНХАУ-ын "Синохайдро" корпорацийн 40, "Камко интернейшнл" компанийн 70, Дөргөний усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны "Шанхай" группийн 200, "Чинхуа-Мак-Нарийн сухайт" ХХК-ийн Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 56 км зам барих ажлыг гүйцэтгэгч БНХАУ-ын "Авто зам, барилгын товчооны компани"-ийн 85 инженер техникийн ажилтанд 2008 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан "Комбайнд" группын 24, "Насны зам" ХХК-ийн 183, "Ханшин Инжиниринг Констракшн" ХХК-ийн 278, "Чайна Гео-Инжиниринг Корпорац"-ийн 342, "Синохайдро" корпорацийн 40, "Камко интернейшнл" компанийн 70, "Шанхай" группын 200 ажилтныг 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс 2008 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

3. Энэхүү тогтоолын дагуу авч ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2008 онд багтаан буцаан гаргах ажлыг зохион байгуулж дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэдээлэхийг холбогдох сайднарт даалгасугай.

4. Өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа салбарт үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчид бэлтгэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайд Д.ДЭМБЭРЭЛ