Хэвлэх DOC Татаж авах
ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ,ШААРДЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ,ШААРДЛАГЫН ТУХАЙ


2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 119



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Сансрын холбооны “Кэй юү” (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдтэй байгуулах гэрээний нөхцөл, шаардлагыг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.


2. Орон даяар телевизийн олон сувгийн нэвтрүүлэг дамжуулах үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажлыг нь эхлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Харилцаа холбооны зохицуулах хороо /Б.БОЛДБААТАР/-нд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                     С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                                                                     Н.ЭНХБОЛД