A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

ГААЛИЙН ТАРИФЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

"Засгийн газарт эрх олгох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортын улаан буудайн гурил, хөх тарианы гурил, улаан буудай-хөх тарианы гурил, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, хөц будаа, элсэн чихэр, ургамлын тос, цөцгийн тос, маргарин, ногоон цай, гахай, шувууны мах (шинэ, хөргөсөн, хөлдөөсөн) загасны мах (шинэ, хөргөсөн, хөлдөөсөн, хатаасан, давсалсан, утсан)-ны гаалийн тарифын хувь хэмжээг 2008 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд "0" байхаар тус тус өөрчлөн тогтоосугай.

2. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулах асуудалд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ГАНХУЯГ