Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ


2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 64



Газрын тухай хуулийн 18.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Рашаант сум, Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт 34140 га газар, Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр сум, Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 37917 га газрыг Төвийн бүсийн аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд тус тус авч, хилийн заагийг хавсралт ёсоор баталсугай.


2. Төвийн бүсийн аймаг дундын отрын бүс нутгийг хариуцсан ажилтан ажиллуулах, бэлчээрийг хашиж хамгаалах, малын хашаа, тэжээлийн агуулах барих, өвс, тэжээлийн нөөц бий болгох, бэлчээр усжуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай. 


           Монгол Улсын Ерөнхий сайд                                                 С.БАТБОЛД 


          Зам,тээвэр,барилга,хот 


              байгуулалтын сайд                                                                 Х.БАТТУЛГА