A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДАНИ УЛСААС ҮЗҮҮЛЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

1994 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 117

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дани Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгийг шинээр сүүний жижиг аж ахуй бий болгох, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд зориулан ашиглахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД)-д зөвшөөрсүгэй.

2.Сүүний аж ахуйн өмч хөрөнгийн хувьчлал, өмчлөлтэй холбогдсон асуудлыг зохистой шийдвэрлэх чиглэлийг энэ оны 7 дугаар сард багтаан гаргахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т даалгасугай.

3.Дор дурдсан асуудлыг хамтарч шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай:

а)Данийн талаас тавих нөхцөл, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг зээлдүүлэх нөхцөл, журам, зээлийн хугацаа, хүүгийн оновчтой хэмжээг тооцож тогтоох;

б)Дани Улсын буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр байгуулагдах хувийн фермерийн аж ахуйнуудад хуучин ферм, компаний үндсэн хөрөнгө (малаас бусад), зээл, өрийг шилжүүлэхгүй байх чиглэл баримталж, зээлийн өрийн асуудлыг зохистой шийдвэрлэх;

в)аж ахуй эрхлэн хөтлөх найдвартай хүмүүсийг өрсөлдүүлэн сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнтэй гэрээ багуулж, тусламжийн хөрөнгөөр аж ахуй байгуулж ажиллах зөвшөөрөл олгож, тэдний авсан зээлийн төлбөр, тооцооны ажилд тогтмол хяналт тавьж ажиллах.

4.Шинээр байгуулагдах сүүний жижиг аж ахуйд бэлчээр, хадлан, тариалангийн талбайг холбогдох хууль тогтоомжийн дагуу хуваарилан эзэмшүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), холбогдох аймаг, сумын болон нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД