A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ТӨРИЙН ӨМЧИЙН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 229

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3, 29 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дулааны Ш цахилгаан станцын хашаанд байрлалтай нэг давхар агуулахын байр, автомашин байрлуулах түр барилгыг нийтийн дуудлага худалдаагаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

2. Дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан ягаан тасалбарыг төлбөрт тооцон авахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН