Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”


2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 74



Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай


2. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг 2004 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ