A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

(Засгийн газрын 2019 оны 443 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 336

Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралтын ёсоор баталж, 2009 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2009 оны 95, 330 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 183, 334 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012-05-09-ний өдрийн 156 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 418 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 273 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 158, 392 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 95 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 333 дугаар тогтоол, "Элчин сайдын яамны орон тоо, цалингийн дундаж нэгж тогтоох тухай" Засгийн газрын 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 310 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.