A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2017 оны 353-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 72

Барилгын тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Барилга ашиглалтын дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2012-12-1-ний 151-р тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/

2. Эдгээр дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР