Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Тагнуулын ажилтны сахилгын)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Тагнуулын ажилтны сахилгын)


2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 256



Тагнуулын байгууллагын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Тагнуулын ажилтны сахилгын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 231 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                             С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                            Б.ДОЛГОР