Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ,ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Сорьцын хяналт,бүртгэл)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ,ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Сорьцын хяналт,бүртгэл)


2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 281



Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 46.1, 46.2, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын сорьцын хяналтын дүрэм”-ийг 1 дүгээр, “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 245 дугаар тогтоол, “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 1998 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 


                      Монгол Улсын Ерөнхий сайд                                     С.БАТБОЛД 


                     Монгол Улсын Тэргүүн 


                             шадар сайд                                                              Н.АЛТАНХУЯГ