A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 243

Улаанбаатар хот

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг орон тоо, төсвийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуульд шилжүүлсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цагдаагийн академи байгуулах тухай" Засгийн газрын 2000 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 17 дугаар тогтоол, "Хилийн цэргийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 126 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ