A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ, ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 339-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 264

ЖАГСААЛТ, ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 339-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Ховор амьтны жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт (ЗГ-ын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний 7 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралт хүчингүй болсон), "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-г 2 дугаар хавсралт, "Агнуурын нөөц ашигласны төлбөр, агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ"-г 3 дугаар хавсралт, "Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр агнуулах агнуурын амьтны олзворын жишиг үнэ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг хэмжээ"-г 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 4-р хавсралтад ЗГ-ын 2011-3-2-ны өдрийн 65-р тогтоол, 2016-11-23-ны өдрийн 155-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)

2.Ан амьтныг тэжээврээр үржүүлж эмийн болон бусад түүхий эд бэлтгэх зориулалтаар ашиглах журмыг 2001 онд багтаан баталж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд У.Барсболдод үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад зааснаас бусад ан амьтныг агнах, барих, гадаадад гаргах төлбөр болон хураамжийн хувь хэмжээг тухайн амьтны тархац, экологи-эдийн засгийн ач холбогдол, агнах, барих зориулалтыг харгалзан тухай бүр тогтоож байхыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад зарим өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 118 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.