Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”/


2007 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 84



Тамхины хяналтын тухай хуулийн 7.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд   Хүнс, хөдөө аж ахуйн сайд
М.ЭНХБОЛД   Д.ТЭРБИШДАГВА