A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам/

Дугаар 242

Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 6.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавин, шуурхай байдлыг хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаярт даалгасугай.

3. Журмыг хэрэгжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд туслалцаа үзүүлж, холбогдох мэдээ, материалаар хангаж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Улсын гаалийн ерөнхий газар, Үндэсний татварын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Банкны өр барагдуулах алба болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2012-12-22-ны 187-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР