A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 120

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Уран бүтээлчдийн мөнгөн шагнал)

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, "Онцгой амжилт гаргасан уран бүтээлч, үсчин, гоо засалч, хувцас урлаачид олгох мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт"-ыг 3 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог өсвөрийн уран бүтээлчдийн соёл, урлагийн их наадам, уралдааны жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 165 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА