Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ургамлын хорио цээр...)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ургамлын хорио цээр...)


2008 оны 5 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 190



Ургамал хамгааллын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Ургамлын хорио цээр тогтоосон үед баримтлах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                              С.БАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                                                                    Ц.ГАНХУЯГ