A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016-12-21-ний өдрийн 202-р тогтоолоор 2017-1-1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон)

2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор, "Улсын тэргүүний малчдын бүлэг шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор, "Улсын тэргүүний фермер шалгаруулах журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор, "Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч шалгаруулах журам"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталж, 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 40-р тогтоолоор өөрчлөлт, 1-р хавсралтад ЗГ-ын 2016-1-11-ний өдрийн 45-р тогтоолоор нэмэлт тус тус орсон/

2. Улсын сайн малчин, улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланчийг шагнахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 150 дугаар тогтоол, "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 219 дүгээр тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар тогтоол, "Журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулах тухай Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоол, "Улсын сайн малчин", "Улсын тэргүүний тариаланч хамт олон", "Улсын тэргүүний тариаланч" шалгаруулах журамд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаар тогтоолыг 2009 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2012-1-12-ны 12, 2014-1-11-ний 5-р тогтоолоор өөрчлөлт орсон/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ