A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

 

ЗАРИМ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, БАРААНД ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ХАМААРУУЛАХГҮЙ БАЙХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэний паспортыг иргэний үнэмлэхээр солих үйлчилгээнд  Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтыг  1999 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс  2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамааруулахгүй байхаар тогтоосугай.

/Энэ хэсэгт 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл.Иргэний үнэмлэх хэвлэхэд шаардлагатай, улсын хилээр нэвтрүүлэх дор дурдсан тоо, хэмжээ бүхий бараанд Гаалийн тарифын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг хамааруулахгүй байхаар тогтоосугай: 

 

д/д

Барааны нэр

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

1

Үнэмлэхний хавтас

60 м боодол

4800

-наагч

50 м боодол

2400

2

Хаягийн шошго:

 

 

-шошгоны цаас

ширхэг

500000

-шошгоны хамгаалагч

-"-

500000

-шошгоны лац

-"-

22

3

Персонал  ажлын станц:

   

-иж бүрэн компьютер

-"-

25

-өнгөт принтер

-"-

25

-хар болон өнгөт хор

-"-

88

-бул

-"-

24

-булны гол

-"-

36

-барабан

-"-

33

-кабель

-"-

25

-зураг татагч /сканнер/

-"-

25

-дүрс буулгагчийн ламп

ширхэг

26

-хүчдэлийн залгуур

-"-

25

-компьютер холбох Би-Эн-Си

 

 

кабель

-"-

25

-үнэмлэх зүсэгч

-"-

25

-үнэмлэх наагч төхөөрөмж

-"-

25

-наагч цаас ороох гол

-"-

25

-наагчийг цэвэрлэгч

-"-

25

-модем

-"-

29

-модемны залгуур

-"-

30

-түлхүүр

-"-

23

-бусад залгуурууд

-"-

72

4

Тог баригч:

   

-толгой машины тог баригч

-"-

2

-ажлын станцын тог баригч

-"-

25

-хувиргагч кабель

-"-

27

5

Толгой компьютер:

   

-иж  бүрэн толгой компьютер

-"-

2

-мэдээллийг компресслогч

-"-

2

-малтипорт карт

 

2

6

Компьютерийн программ хангамж

-"-

74

7

Лазер-Жэт  принтер

-"-

2

-хор

-"-

4

-принтерийн цаас

боодол

100

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ