A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох)

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 42.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтны дүрэмт хувцас хэрэглэх, цол олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ