- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАРТ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хаврын тариалалтад зориулж импортлох үрийн буудай болон хүнсний буудайн гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.
2 дугаар зүйл.
Энэ хууль 2001 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A