A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2014 оны 191-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 100



Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай./ЗГ-ын 2012-12-22-ны 193-р тогтоолоор өөрчлөлт орсон/


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 


                   Монгол Улсын Ерөнхий сайд                                     С.БАТБОЛД 


                 Сангийн сайд                                                                 С.БАЯРЦОГТ