A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Ховор амьтны)


2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 7



Амьтны аймгийн тухай хуулийн 7.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Ховор амьтны жагсаалт”-ыг 1 дүгээр, “Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2013-3-16-ны 93-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журмыг мөрдүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.


/ЗГ-ын 2013-3-16-ны 93-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                     С.БАТБОЛД


Байгаль орчин, аялал 


   жуулчлалын сайд                                      Л.ГАНСҮХ