A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын 2016 оны 197-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиудын 2 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт тус тус даалгасугай.

3. Энэхүү тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД