A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 1995 ОНД САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАМ, ГҮҮРИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ТУХАЙ

1995 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 5

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Замын сангийн хөрөнгөөр 1995 онд санхүүжүүлэх зам, гүүрийн барилгын жагсаалтыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Замын сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн зам, гүүр барих ажлыг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэх, зам, гүүрийн барилга угсралт, засвар арчлалтын ажлын үндэсний стандарт, техникийн нөхцөлийг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж нэгж уртааш метр зам, гүүрийн өртөг зардлыг хямдруулах замаар замын сангийн хөрөнгийг хэмнэлттэй зарцуулах арга хэмжээ авч ажиллахын хамт ажлын явц, үр дүнг улирал тутамд Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд мэдээлж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ