A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журам
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 3 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журам/

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн ажиллах журмыг хавсралт ёсоор баталсугай. .

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 14 дүгээр хавсралт болгон баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "12" гэснийг "13" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ, БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журам"-ыг 1 дүгээр хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталсан "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтыг энэ тогтоолын 2 дугаар хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтыг Засгийн газрын 2022 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны ажиллах журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөлийн бүрэлдэхүүн, журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР