A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАМЫН-ҮҮД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙГ БАЙГУУЛЖ ХӨГЖҮҮЛЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ТУХАЙ

2004 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 36

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Замын-Үүд" эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг менежментийн гэрээгээр хэрэгжүүлэх стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай

2. Тендерийн зар мэдээг дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчлах, холбогдох хууль тогтоомж болон энэ тогтоолоор батлагдсан журмын дагуу тендерийг зохион байгуулж явуулах, тендерт ялсан стратегийн хөрөнгө оруулагчтай тендерийн баримт бичигт заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож менежментийн гэрээ байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ