Хэвлэх DOC Татаж авах
ЗАРИМ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 202



Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуулийн 12.1.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийг 1 дүгээр, Хангайн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг 2 дугаар, Төвийн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг 3 дугаар, Зүүн бүсийн хөгжлийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай


2. Хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ч.Улаанд үүрэг болгосугай


3. Хөтөлбөрүүдэд дэвшүүлсэн тэргүүлэх зорилт болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу холбогдох арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөв, бүсийн хэлэлцээрт үе шаттайгаар тусган хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, Баруун, Хангайн, Төвийн, Зүүн бүсийн Зөвлөлийн дарга нарт даалгасугай.


4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлан, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж ажиллахыг бүсийн Зөвлөлийн дарга, холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус даалгаж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарт зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН