A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ЗАРИМ АЙМГИЙН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас тавьсан хүсэлтийг харгалзан Дундговь аймгийн баяр наадмыг 2011 оны 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд, Өмнөговь аймгийн баяр наадмыг 2011 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд, Сүхбаатар аймгийн баяр наадмыг 2011 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд тус тус тэмдэглэхээр тогтоосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим аймгийн баяр наадмын хугацааг тогтоох тухай" Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 63 дугаар тогтоолын "Дундговь", "Өмнөговь" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР