A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Мал сүрэгт хийсэн үзлэгийн болон вакцинжуулалтын дүнг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөлөөс бусад сумдад тогтоосон иргэний хамгаалалтын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хорио цээрийн хязгаарлалтын бүсийн дэглэмийг 2000 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цуцалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН