A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2005 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

ИХ ОЙН ЖИЛ БОЛГОХ ТУХАЙ /2006 оныг/

Дугаар 120

Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэхтэй холбогдуулан 2006 оныг "Их ойн жил" болгон зарласугай

2. "Их ойн жил"-ийн хүрээнд хийх ажил, зохиох арга хэмжээний төлөвлөгөөг батлан ажиллаж, үр дүнг 2006 оны 12 дугаар сард Засгийн газарт танилцуулахыг Үндэсний хороонд даалгасугай

3. Их ойг тэмдэглэх зардлын эх үүсвэрийг 2006 оны улсын төсөвт тусгаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт даалгасугай.

4. "Их ойн жил"-ийн хүрээнд орон нутгийн хэмжээнд хийх ажил, зохиох арга хэмжээг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулан хэрэгжүүлж явц, үр дүнг Үндэсний хороонд танилцуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажиллахыг нийт аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ