A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИХ ТЭНГЭР ЦОГЦОЛБОРЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Дор дурдсан объектыг 2002 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Төрийн тусгай хамгаалалтын газарт балансаас балансад шилжүүлэхийг Төр, засгийн үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар /Ж.БАДРАА/-т даалгасугай:

а/"Их тэнгэр" цогцолбор /бүхэлд нь/;

б/Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын шууд харьяанд байдаг энэ тогтоолын хавсралтад дурдсан объектууд.

2. Цаашид төсөв хэмнэж,зардал хямдруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц болон холбогдох бусад объектыг Богд уулын Бага тэнгэрийн аманд барьж байгуулах, хүнсний болон ахуйн хэрэглээний бусад эд зүйлийг бэлтгэн нийлүүлэх лабораторийн үйл ажиллагааг сэргээхэд шаардагдах төсөв, зардлын тооцоо, судалгааг хийж, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Тагнуулын ерөнхий газар /М.БАТСАЙХАН/-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН