A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИДЛЭГ ШОНХОР ШУВУУНЫ ЖИШИГ ҮНЭ, ТӨЛБӨР, ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 171

Ан агнуурын тухай хуулийн 8.3, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Идлэг шонхор шувууны тоо толгой, тархацад эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгааны дүнг үндэслэн 2006-2007 онд гадаадад жил бүр гаргах идлэг шонхор шувууны тооны дээд хязгаарыг 300 хүртэл толгой, түүний жишиг үнийг 10000 ам.доллар, төлбөрийг 9000 ам.доллар, хураамжийг 800 ам.доллар байхаар тус тус тогтоосугай.

2. Идлэг шонхор шувууны тоо толгойн намрын судалгааны дүн, гадаадаас ирүүлсэн захиалга, шинжлэх ухааны байгууллагын саналыг харгалзан гадаадад гаргах идлэг шонхор шувууны тооны дээд хязгаарыг 20 хүртэл хувиар бууруулахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт зөвшөөрсүгэй.

3. Идлэг шонхор шувууны шилмэл бодьгалийг хамгаалах, байгалийн популяцийг нөхөн сэргээх, хорогдлыг хязгаарлах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Идлэг шонхор шувууг хамгаалах, зохистой ашиглах тухай" Засгийн газрын 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 163 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Байгаль орчны сайд И.ЭРДЭНЭБААТАР