A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-ШИНЭ АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЖИЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 71

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил"-ийн ажлын хүрээнд аймаг, нийслэлд 2007 онд шинээр бий болгох ажлын байрны тоог хавсралт ёсоор баталсугай.

2. "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил"-ийн ажлыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулан 90.0 (ерэн) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 16.1-д заасны дагуу 2007 оны улсын төсвийн орлогын 0.3 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд бүрэн төвлөрүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2006 оны жилийн эцсийн үлдэгдэл 2.0 (хоёр) тэрбум төгрөгийг санд буцаан оруулах, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдад тэтгэлэг олгоход шаардагдах хөрөнгийг 2007 оны төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

4. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, ажил хайж байгаа хүмүүсийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургах ажлыг эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

5. "Их бүтээн байгуулалт-шинэ ажлын байр нэмэгдүүлэх жил"-ийн ажлыг салбар, орон нутгийн түвшинд амжилттай зохион байгуулж үр дүнг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд улирал тутам мэдээлж байхыг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН Д.ДЭМБЭРЭЛ