A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ИРГЭНИЙ БАРИМТ БИЧГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн загвар, тодорхойлолт, дүрмийн төслийг боловсруулж 2011 оны II улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт даалгасугай.

2. Монгол Улсын иргэний үнэмлэхийг иргэний цахим үнэмлэхээр солих ажлын бэлтгэлийг хангах арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний бичиг баримтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаар тогтоол, "Хөтөлбөр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ