A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

КИНОНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЦИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол кино компани, Монгол фильм үзвэрийн газар, Баримтат кино студи, Хүүхэд, залуучуудын театр, киноны хүрээлэнгийн дэргэдэх "Хүүхдийн кино студи"-ийг нэгтгэн "Монгол кино" улсын үйлдвэрийн газар байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт зөвшөөрсүгэй.

2.Монгол улсын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд гарч байгаа түүхэн тэмдэглэлт үйл явдлыг архивлан хадгалах зорилгоор бүтээж байгаа "Түүхийн хүрд" баримтат кино мэдээ, хүүхдэд зориулан бүтээх уран сайхны болон хүүхэлдэйн киноны зардлыг улсын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Сангийн сайд П.Цагаан нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Кино урлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ГЭГЭЭРЛИЙН САЙД Ч.ЛХАГВАЖАВ