A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОНВЕНЦИ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 145

Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Барааг түр хугацаагаар оруулах тухай Стамбулын конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Барааг түр хугацаагаар оруулах тухай Конвенцийн Бараа, тээврийн хэрэгслийг түр оруулах бичиг баримтын тухай хавсралт А, Үзэсгэлэн, яармаг, уулзалт болон бусад төстэй үйл ажиллагааны үеэр үзүүлэх, ашиглах барааг түр оруулах тухай хавсралт В1, Мэргэжлийн багаж төхөөрөмжийг түр оруулах тухай хавсралт В2, Боловсрол, шинжлэх ухаан, соёлын зориулалттай барааг түр оруулах тухай хавсралт В5-д заасан барааг Монгол Улсын хилээр түр хугацаагаар оруулахад таслах хуудас бүхий дагалдах дэвтэр /карней/-ийг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулахад таслах хуудас бүхий дагалдах дэвтэртэй холбогдон үүсэх хариуцлагыг хүлээх, баталгаа гаргах чиг үүргийг гэрээний үндсэн дээр Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаар гүйцэтгүүлж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Стамбулын конвенцийн А, В1, В2, В5 хавсралтуудад заасан барааг Монгол Улсын хилээр түр хугацаагаар оруулах эрх бүхий гаалийн байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН