A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН,ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Улсын онцгой комиссын)

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1-р зүйлийг Засгийн газрын 2009 оны 82-р тогтоолоор хүчингүй болгосон/

2. "Улсын онцгой комиссын ажиллах журам"-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын 2-р хавсалтад 2010 оны 284-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 152-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 183 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД