A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБА (УҮГ)-НЫ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ БИЙ БОЛГОХ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 6

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мал эмнэлэг, үржлийн албадыг бэхжүүлэх, малын эм бэлдмэлийг малчдад хүргэх сүлжээ бий болгох талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Сум, дүүрэгт шинээр байгуулагдах мал эмнэлэг, үржлийн алба (УҮГ)-ны эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг 165,6 сая төгрөгөөр баталсугай.

2.Сангийн сайд П.Цагаан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу нарт даалгах нь:

а/эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг Европын холбооны тусламжаар байгуулагдсан "Малын эмийн эргэлтийн сан"-гийн эм бэлдмэл, Голландын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн ивомикийн нөөцөөс тус тус бүрдүүлсүгэй;

б/"Малын эмийн эргэлтийн сан бүрдүүлж, зарцуулах журам"-ыг 1998 оны 1 дүгээр сард багтаан баталж мөрдүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ

Сангийн сайд П.ЦАГААН