Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, арга хэлбэр, энэ талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж

2.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Эрүүгийн хууль2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль4, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль5,  энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


1 Монгол Улсын Yндсэн хууль    -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Эрїїгийн хууль    -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн. 

4 Иргэний хууль            -“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

5 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль   -“тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

Хэвлэх

З дугаар зүйл.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим

3.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, өмчлөгчийн эрхийг хамгаалах, олон нийтийн хүчинд түшиглэх, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр малаа гэмт халдлагаас хамгаалах үүрэг хүлээх, төрийн байгууллага мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг зохион байгуулах зарчимд тулгуурлана.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг

Хэвлэх

4 дүгээр зүйл.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт

4.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэгт түүний салбар зөвлөл зохицуулна.

4.2.Энэ хуулийн 4.1-д заасан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ ажлыг зохион байгуулж болно.

4.3.Иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар мал сүргийг хамгаалах зорилготой малчид, мал бүхий иргэдийн бүлгийг баг, хороонд ажиллуулж болох бөгөөд бүлгийн үлгэрчилсэн дүрмийг хүнс, хөдөө аж ахуйн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажиллаж байгаа малчид, мал бүхий иргэдийн бүлгийг холбооны болон бусад техник хэрэгслээр хангахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

5 дугаар зүйл.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үүрэг

5.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.харъяа нутаг дэвсгэртээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2.мал хулгайлах гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан, арилгах арга хэмжээг зохион байгуулах;

5.1.3.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг татан оролцуулж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад дэмжлэг туслалцаа үзүүлэх;

5.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа мал сүргээ хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

5.1.5.төв суурин газар, хүнсний зах, махны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж зэрэг шаардлагатай газарт мал, мах бэлтгэх төвлөрсөн цэг тогтоож, мал, махны гарал үүсэлд хяналт тавих;

5.1.6.малыг им тамга, зүсийн бүртгэл, өдрийн хариулга, шөнийн манаатай болгох, эргүүл, харуул ажиллуулах ажлыг орон нутгийн онцлогт тохируулан зохион байгуулах, энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсгэл санаачлагыг дэмжих;

5.1.7.шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагатай хамтран энэ хуулийн 7.1.1-д заасан им тамга, бүртгэлтэй тулгаж, хэсэгчилсэн буюу ганцаарчилсан хяналтын тооллого явуулах;

5.1.8.бод малыг улсын хэмжээнд индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах ажлыг зохион байгуулах.

5.2.Энэ хуулийн 5.1.8-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хууль хяналтын байгууллагын үүрэг

6.1.Хууль хамгаалах болон мэргэжлийн хяналтын байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг бүрэн илрүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг хамтран зохион байгуулна.

Хэвлэх

7 дугаар зүйл.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

7.1.Мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

7.1.1.өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бусад таних тэмдэгтэй болгох, бод малд зүсийн бүртгэл хөтлөх;

7.1.2.уламжлалт им тамгын зэрэгцээ бод малаа энэ хуулийн 5.1.8-д заасан индексжүүлсэн тамгын сүлжээнд хамруулах;

7.1.3.малаа байнгын хариулга, манаатай байлгаж хулгайд алдахгүй байх бусад арга хэмжээг орон нутгийн болон улирлын онцлог, боломжид тохируулан авах;

7.1.4.малыг бусдын өмчлөлд шилжүүлэх тохиолдолд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ авч, нэг бүрчилсэн бүртгэлийг гэрээнд хавсаргах.

Хэвлэх

8 дугаар зүйл.Мал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг

8.1.Мал, махны үйлвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:

8.1.1. мал, мах бэлтгэх ажлыг бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

8.1.2.мал, мах бэлтгэх, худалдах-худалдан авах гэрээ болон түүний хавсралт, эрүүл ахуй, ариун цэврийн сертификатыг 6 сар хүртэл хугацаагаар хадгалж байх;

8.1.3.амьдын жингээр авч нядалж, бэлтгэж байгаа малын толгой, арьс, ширийг анхан шатны боловсруулалт хийж, нядалгаа хийснээс хойш 3 хоног хадгалж, эрх бүхий албан тушаалтанд саадгүй үзүүлж байх;

8.1.4.мал, мах бэлтгэх ажлыг энэ хуулийн 5.1.5-д заасан цэгт хийх.

8.2.Тээврийн хэрэгслийн жолооч нь мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БYЛЭГ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэр

Хэвлэх

9 дүгээр зүйл.Малыг бусдын өмчлөлд шилжүүлэхэд тавигдах шаардлага

9.1.Малыг зөвхөн Иргэний хуульд заасан холбогдох гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлнэ.

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан гэрээнд бусдын өмчлөлд шилжүүлж байгаа малын нэг бүрчилсэн бүртгэлийг хавсаргасан байна.

9.3.Энэ хуулийн 9.2-т заасан бүртгэлд малын төрөл, нас, хүйс, им тамганы талаар тодорхой заасан байна.

Хэвлэх

10 дугаар зүйл.Мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ

10.1.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас төв суурин газарт борлуулах, худалдах зорилгоор оруулж байгаа мал, маханд мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээний загвар, олгох журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Алдуул малыг бүртгэх, мэдээлэх

11.1.Нутгийн захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон олон нийтэд тогтмол мэдээлж байна.

11.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

11.3.Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно.

11.4.Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх, мэдээлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

11.5.Мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор нийт малыг бүртгэх, бүртгэлийг тухай бүр шинэчлэх ажлыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцаж, холбогдох бүртгэлийн журмыг батална.

/Энэ хэсгийг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

12 дугаар зүйл.Отрын болон тууврын малд бүртгэл хөтлөх

12.1.Мал бүхий иргэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс өөр нэгжид түр хугацаагаар оторлох болон тууварлах, шилжин суурьших тохиолдолд тухайн малчин малдаа бүртгэл хөтөлнө.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан бүртгэлд малын төрөл, тоо толгой, нас, хүйс, зүс, им тамга, оторлох нутаг, хугацаа, оторлох, тууварлах буюу шилжин суурьших засаг захиргааны нэгжийг заах бөгөөд уг бүртгэлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга батламжилна.

Хэвлэх

13 дугаар зүйл.Мал тууврын зам тогтоох

13.1.Сум, дүүргийн нутаг дэвсгэрээр мал туувар дайран өнгөрөх орон нутгийн тууврын замын маршрутыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүсийн маршрутыг Бүсийн захирагч, бүс хоорондын маршрутыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Бүсүүдийн захирагч нартай хамтран тус тус тогтооно.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

14.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу урамшуулна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Мал хулгайлах гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах

15.1.Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу мэдээлэл худалдаж авсны төлбөр олгоно.

15.2.Мэдээлэл үндэслэлтэй болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдсон тохиолдолд хулгайд алдагдсан малын өмчлөгч нь буцаан олж авсан малын тоо толгойн буюу хохирлоо нөхөн төлүүлсэн үнийн дүнгийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг мэдээлэгчид олгож болно.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт

Хэвлэх

16 дугаар зүйл.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сан

16.1.Энэ хуулийн 4.1-д заасан салбар зөвлөлийн дэргэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тусгай сан байгуулж болно.

16.2.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг Засгийн газар батална.

16.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг орон нутгийн онцлогт тохируулан батална.

16.4.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх санд гадаад, дотоодын иргэд, байгууллагын тусламж, хандив болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс хөрөнгө төвлөрүүлж болно.

16.5.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

16.5.1.мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, энэ гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, арилгах;

16.5.2.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэж байгаа эргүүл, жижүүр, харуулыг урамшуулах;

16.5.3.мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнаж, урамшуулах;

16.5.4.харъяа нутаг дэвсгэртээ байгаа малыг индексжүүлсэн тамгын сүлжээнд бүрэн хамруулж холбогдох бүртгэл, хөдөлгөөнийг байнга хийж байгаа болон мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээг тогтмол хэрэглэж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж байгаа албан тушаалтныг шагнаж урамшуулах.

/Энэ заалтыг 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

Хэвлэх

17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

18.1.Энэ хуулийг 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР