A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБАДЫГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 167

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн албыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллах төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, удирдлагатай нь үр дүнгийн гэрээ байгуулан ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ