A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Шинжилгээ, судалгаан
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 196

Улаанбаатар хот

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалт/

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4.3, 6.4, 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд дэх хилийн боомт, Улаанбаатар хот дахь гаалийн газраар нэвтрүүлж байхаар тогтоосугай.

2. Шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтыг 1 дүгээр, эдгээр бодисыг ашиглах байгууллагын жагсаалтыг 2 дугаар, ашиглах журмыг 3 дугаар, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журмыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА